Манай түүх
TOLOM нь Монголын авто засварын бизнесүүдэд өдөр бүр тулгардаг бодит асуудлыг шийдэх зорилгоор эхэлсэн. Бид цехийн эзэд ажлын захиалга, бараа материал, санхүүгээ цаасан дээр хөтөлж, харилцагчийн мэдээллээ алдаж, үнэ бүр дээр дахин бодож суухыг олонтаа харсан.
Тиймээс бид хэрэглэхэд ойлгомжтой, бодит ажилд хэрэгтэй, өсөх боломжтой системийг бүтээхээр шийдсэн. Өнөөдөр TOLOM нь Монголын авто засварын газруудад ажлын захиалга, харилцагчийн харилцаа, бараа материал, санхүүгийн тайлан, үйлчилгээний сануулгыг нэг дороос удирдах боломж олгож байна.